Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл нь Сэжент Системс Тех ХХК-ийн үйлчилгээтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.

1.     Нэр томьёоны тайлбар

1.1.       “Веб сайт” гэж Хэрэглэгч, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах, танилцуулах зорилгоор хийгдсэн цахим танилцуулга болох оюуны бүтээлийг хэлнэ.

1.2.      “Хэрэглэгч” “Үйлчлүүлэгч” гэж sagent.mn сайтын үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч сайтаар үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

1.3.      “Байгууллага” гэж Сэжент Системс Тех ХХК-тай үйлчилгээний гэрээ байгуулан бүтээгдэхүүн үйлчилгээг авч буй хуулийн этгээдийг хэлнэ.

1.4.     “Байгууллагын модератор” гэж системд бүртгүүлсэн байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг засварлах эрх бүхий системд бүртгэлтэй хэрэглэгчийг хэлнэ.

1.5.      “Цахим агуулга” гэж Хэрэглэгч талаас веб хуудсанд орох мэдээллүүдийг хэлнэ. (зураг, текст); 

1.6.     “Төлбөр” гэж Хэрэглэгчийн сонгосон үйлчилгээний гэрээгээр хүлээн зөвшөөрсөн төлбөрийг хэлнэ.

1.7.      “Санал хүсэлт, гомдол шийдвэрлэх систем” гэж Үйлчилгээ үзүүлэгчээс гаргасан тусгай хандах эрх бүхий Хэрэглэгчтэй харилцах харилцааг зохицуулах программ хангамжийг хэлнэ.

2.     Үйлчилгээний нөхцөлийн ерөнхий зүйл

2.1.      sagent.mn сайтын үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Сэжент Системс Тех ХХК бөгөөд шаардлагатай тохиолдолд үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.

2.2.    Үйлчлүүлэгч, хэрэглэгчид нь sagent.mn сайтын бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч худалдан авалт хийж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилгээний гэрээг цаасан хэлбэрээр 2 хувь байгуулна.

2.3.    Сэжент Систем Тех ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээнд дараах үйлчилгээнүүд багтана:

·         Мэргэжлийн үйлчилгээний ERP системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн үйлчилгээ

·         Компьютер програмчлал, зөвлөгөө

·         Бизнесийн зөвлөгөө өгөх

2.4.    Хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэгт 1.2-т заасан бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сонгож төлбөрөө төлж баталгаажуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд идэвхтэй ашиглагдаж буй нэг буюу хэд хэдэн үйлчилгээ(нүүд)-г хамааруулж ойлгоно.

2.5.    Үйлчилгээний гэрээгээр Сэжент Системс Тех ХХК болон хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сонгосон 1.2-т дурдсан үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, үйлчилгээний нөхцөл, хугацаа, харилцааг зохицуулахад оршино.

3.     Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

3.1.      1.2-р хэсэгт заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг үйлчилгээ үзүүлэгч талаас шалтгаалах болон техникийн доголдолгүй, найдвартай ажиллагаагаар хангаж үйлчлэх үүрэг хүлээнэ.

3.2.    Сэжент Системс Тех ХХК нь хэрэглэгчдэд үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг инженер техникийн ажилтнууд ажлын өдрүүдэд цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.

3.3.    Сэжент Системс Тех ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтыг олон улсын стандартад тулгуурлан шийдвэрлэх, сайжруулах, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээж ажиллана.

3.4.    Сэжент Системс Тех ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчийн бүртгэлтэй үндсэн мэйл хаяг болон вэбсайтаар дамжуулан мэдэгдэж заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифыг мөрдөж эхэлнэ.

3.5.    Сэжент Системс Тех ХХК нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ(нүүд)-ийн дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн мэйл хаягаар илгээх болно.

3.6.    Сэжент Системс Тех ХХК нь хэрэглэгч нэг бүрд тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй үйлчилгээг үзүүлнэ.

4.    Хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1.     Хэрэглэгч нь Сэжент Системс Тех ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, Интернэтийн нийтлэг стандарт, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ашиглана.

4.2.    Хэрэглэгч нь Сэжент Системс Тех ХХК-аас өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь жил бүр урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд ашиглах эрхтэй болдог үйлчилгээ юм.

4.3.    Хэрэглэгч нь Сэжент Системс Тех ХХК-аас өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.

4.4.   Хэрэглэгч нь өөрийгөө батлах, гэрчлэх үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.

4.5.    Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно.

4.6.   Хэрэглэгч үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

5.     Маргаан шийдвэрлэх

5.1.      Үйлчилгээний журам болон гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

 

Холбоо барих

Сүхбаатар Дүүрэг, 10-р хороо, Барилгын дэвшилтэт технологийн төв, 606 тоот 

info@sagent.mn

75078800, 85850075